Э.Билэгсайхан нийт 203 кг-ыг өргөж тэмцээнээ дуусгалаа

A- A A+
Э.Билэгсайхан нийт 203 кг-ыг өргөж тэмцээнээ дуусгалаа

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жингийн "B" хэсэгт Э.Билэгсайхан Гватемал, Куба, Бельгийн тамирчидтай өрсөлдлөө.

Тэрээр огцом өргөлтөөр 87 кг-ыг гурав дахь оролдлогоороо өргөсөн бол Гватемалын тамирчин 85, Кубийн тамирчин 96, Бельгийн тамирчин 96 кг-ыг тус тус өргөсөн.

Харин түлхэлтээр манай тамирчин 116 кг-ыг өргөсөн бол Куба 129, Бельги 123, Гватемал 122 кг-ыг тус тус өргөлөө.

Нийт дүнгээр 203 кг өргөсөн Э.Билэгсайхан дөрөвдүгээр байр эзэлсэн бол Кубийн тамирчин 220 кг өргөсөн амжилтаар тэргүүллээ.

Тус жингийн чансаа дээгүүр 10 тамирчин 18:50 цагаас өрсөлдөж медалийн эзэд тодорно.