Залуучуудын ДАШТ-ээс Б.Энхзул мөнгө, М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ

A- A A+
Залуучуудын ДАШТ-ээс Б.Энхзул мөнгө, М.Мөнхгэрэл хүрэл медаль хүртлээ

 

Б.Энхзул

 

Чөлөөт, сонгомол бөхийн залуучуудын 2021 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) ОХУ-ын Уфа хотноо үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн -50 кг жинд зодоглосон өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын наадамд оролцож байсан, спортын мастер Б.Энхзул финалд АНУ-ын тамирчин Эмили Кинг Шилсонд 10-0 харьцаагаар ялагдан мөнгөн медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн -55 кг жинд зодоглосон М.Мөнхгэрэл ОХУ-ын Анастасиа Иандушкинаг 9-8 харьцаагаар ялснаар хүрэл медаль хүртлээ.