Ерөнхий сайд шатахууны асуудлаар ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нартай уулзана

A- A A+
Ерөнхий сайд шатахууны асуудлаар ОХУ, БНХАУ-ын Элчин сайд нартай уулзана

​Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович нартай уулзахаар болжээ.

Уулзалтаар манай улсад үүсээд буй шатахууны хомсдолын асуудлыг хэлэлцэх аж. Дотоодод хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны нийлүүлэлт доголдож, зарим шатахуун түгээх станцуудад дараалал үүсээд байна. Түүнчлэн зарим шатахуун түгээх станцууд үнийн хязгаарлалттайгаар шатахууныг борлуулж буй юм. 

Шатахууны томоохон нийлүүлэгч ОХУ-ын “Rosneft”-ийн “Angarsk” үйлдвэр засвартай байгаа бөгөөд ОХУ-аас найм, есдүгээр сард нийлүүлэх ёстой шатахууны ердөө 8-10 хувийг нийлүүлсэн нь ийнхүү хомсдол үүсэхэд нөлөөлжээ. 

Иймд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын China oil компанитай гэрээ хийсэн боловч галт тэрэг явуулах боломжгүй байна гэсэн хариу өгөөд буй.

Тэгвэл дээрх асуудлаар Ерөнхий сайд хоёр хөршийн Элчин сайдуудтай өнөөдөр уулзахаар товложээ.