Б.Ууганбаяр: Ор дэлгэлээ гэхэд ажиллах эмч байхгүйг маш сайн ойлгох хэрэгтэй

A- A A+
Б.Ууганбаяр: Ор дэлгэлээ гэхэд ажиллах эмч байхгүйг маш сайн ойлгох хэрэгтэй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулах үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Тусгаарлах байранд хэчнээн хүн эмчлүүлж байгаа болон эмч нарын хүрэлцээ ямар байна вэ? 160 мянган төгрөгийн багцыг тооцоод үзэхэд 80-110 мянган төгрөг болж байна. Үлдсэн хувь нь юунд зарцуулагдаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар гэрээр 68,133 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлэгдэж байна. Эдгээр хүнийг эрэмблээд эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай хүмүүсээ шилжүүлж байгаа. Эмнэлэгт 21 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэмж ор дэлгэх, тусгаарлах байрыг нэмэх гэхээсээ илүүтэй хүний нөөц хамгийн их тулгамдсан асуудал болоод байна. Эмч нар маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн яамны зүгээс өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлж байгаа. 160 мянган төгрөг нь өрхийн эмнэлэгт тухай иргэнийг хянаж байгаа зардал гэж ойлгож болно. Тухайн өрхийн эмнэлэг нь ямар зардлаар хэдэн төгрөг шингээсэн гэдгээ танилцуулж, санхүүжилтээ авч байгаа. Харилцан адилгүй эм өгч байна гэж иргэд ярьж байна. Өрхийн эмнэлгийн урсгал зардал ямар байна, үүнээсээ үлдсэн эмээ өгч байгаа. 

-Гурав дахь тунд хамрагдаад нас барсан тохиолдол бий юу? 12-оос дээш насны вакцинд хамрагдсан хэчнээн хүүхэд халдвар авсан бэ? Нас баралтын тохиолдол байгаа юу?

-Гурав дахь тун хийлгээд халдвар авсан тохиолдол маш бага хэмжээнд гарч байгаа. Харин нас барсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй. 

-Ор дэлгэх асуудлыг яамны хэмжээнд ярьж байгаа юу? 

-Ор дэлгэлээ гээд ажиллах эмч байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эмч нарыг нэг өдөр бэлдэхгүй. Эрүүл мэндийн салбар хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа. Хүсэлт ирээд орон нутагт зарим үед ор дэлгэж байна. 

 Өвчтөний биеийн байдлыг сайн үнэлж байж, нөөцөө захиран зарцуулах хэрэгтэй

-ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица: Өвчтөнийг ямар тохиолдолд хаана эмчлэх вэ гэдэг тал дээр нарийн зохион байгуулалтад орох шаардлагатай.

Өвчтөний биеийн байдалд үнэлгээ хийх тогтолцоо байдаг. Үүний дараа гэрээр хяналтад байлгах, тусгаарлах, эмнэлэгт хэвтүүлэх үү гэдэг шийдвэрийг гаргаж байгаа. Тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд эмнэлэгт хэвтэх хэрэгтэй болдог. Өвчтөний биеийн байдлыг сайн үнэлж байж, нөөцөө захиран зарцуулах хэрэгтэй. 

Зөвхөн мэдээлэл дээр тулгуурлан хяналт тавиад болохгүй бол идэвхтэй эргэлтээр хяналт тавих нь зөв. Тусгаарлан эмчлэх байрыг ажиллуулах нь эрүүл мэндийн нөөцийн хувьд хэмнэлттэй хувилбар юм. Энэ тогтолцоог улам сайжруулвал нөхцөл байдал дээрдэнэ.