Засгийн газар эдийн засгийг дэмжих "Шинэ сэргэлт"-ийн бодлогыг хэлэлцэж байна

A- A A+
Засгийн газар эдийн засгийг дэмжих

​Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ 

Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого

"Тавантолгой түлш" ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах ажлын явц

Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн огтлолцлын цэгийг БНХАУ-тай тохиролцох ажлын явц

Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан III зөвлөлийн хуралдааны тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна