БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав

A- A A+
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав

​Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

 

Уулзалтаар БНЧУ-д оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон спортизмыг харилцан дэмжих зэрэг асуудлаар ярилцав.

 

Уулзалтад БНЧУ-д суугаа Монгол Улсын Өргөмжит консул Павел Рейхрт, Жүдо бөхийн олимпын хошой аварга Лукас Крпалек, БНЧУ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах газрын дарга, хурандаа Ян Рибар нар оролцож, санал солилцов.

 

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам