Ирэх сарын 1-нээс урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр НЭЭНЭ

A- A A+
Ирэх сарын 1-нээс урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр НЭЭНЭ

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3-р тунтай холбоотой үүрэг өглөө.

Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээх

Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах

Өвдөөд эдгэрсэн иргэд 3-р тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шараас шар түвшинд шилжих юм. Тиймээс гуравдугаар тунд идэвхтэй хамрагдаарай гэж уриалъя. Гуравдугаар тунгийн талаарх мэдээллийг шинжлэх ухааны байгууллагууд иргэдэд сайн тайлбарлах хэрэгтэй.

Давтан тунг хийлгэлээ гээд халдвар авахгүй байна гэсэн баталгаа байхгүй. Харин та хөнгөн өвдөх, мэдэхгүй өнгөрөх тохиолдол гарна. Вакцин хийлгэсэн бол халдвар авахгүй гэж бодож болохгүй. Хөнгөн тусаад эдгэдэг өвчин байсан бол дэлхий даяараа хоёр жилийн хугацаанд хөл хорио тогтоож, байдал иймд хүрэх вэ дээ.

Ямар, ямар суурь өвчинтэй хүмүүст ковид-19-ийн улмаас нас барж байгаа талаарх мэдээллийг маш нарийн өгөх хэрэгтэй. Тэдгээр хүмүүсийг илүү их хамгаалахад эрүүл мэндийн салбар гол анхаарлаа хандуулах нь чухал байна.

Арваннэгдүгээр сарын 1-нээс танхимыг 50 хувийн дүүргэлттэй үзэгчтэйгээр урлаг соёл, спортын арга хэмжээг нээнэ. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах хариуцлагын гэрээг маш нарийвчилж хий. Гуравдугаар тунг 30 хувиас дээш хүнд хийснээр соёл урлаг, спортын үйл ажиллагаа тогтворжино.