-ebarimt аппликейшнээр дамжуулан төрийн ямар үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой вэ. Зарим үйлчилгээнд НӨАТ-ын буцаан олголт олгогдохгүй байна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?-2016 оноос буюу ebarimt аппликейшн гарсан цагаасаа хойш саяхныг хүртэл ямар нэгэн шинэчлэлт хийгээгүй байсан. Тэгвэл энэ жил гурван шинэчлэлийг хийгээд байна. Нэгдүгээрт, иргэдийн гомдлыг аппликейшнээрээ дамжуулан гаргах боломжтой болсон. Ингэснээр иргэд ААН илгээгээгүй, НӨАТ-ын баримт олгохгүй байгаа асуудалд татварын алба руу заавал залгахгүй, цахимаар гомдлоо илгээх боломжтой болсон. Гомдлын дагуу харьяа татварын албанаас холбогдож аж ахуйн нэгжийг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Хоёрдугаарт, өнгөрсөн долдугаар сард үүрэн холбооны операторуудтай хамтран ebarimt аппликейшн ашиглах дата төлбөрийг үнэгүй болголоо. Та датагүй байсан ч интернэтээ асаагаад л орох боломжтой. Гуравдугаарт, өнгөрсөн сараас төрийн үйлчилгээний төлбөр тооцоог аппликейшн ашиглан төлж НӨАТ-ын баримт авах боломж бүрдсэн юм. Үүгээр дамжуулан Улсын бүртгэлийн 38 үйлчилгээ болон авто тээврийн татвар төлөлтийн үйлчилгээг авч болно. Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд банкинд дугаарлаж мөнгөө төлдөг байсан бол одоо ebarimt аппликейшн ашиглан төрийн сангийн дансанд мөнгөө тушаах боломжтой болсон. Харин татваргүй төрийн үйлчилгээнүүд буюу иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаанд НӨАТ-ын буцаан олголтын 20 хувь хүртэлх урамшуулал тооцогдохгүй. Харин төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ зөвхөн НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой гэдгийг тодотгож хэлмээр байна.-И-баримтыг аппликейшнд төрийн үйлчилгээг оруулсан тухай иргэд төдийлөн мэдээлэлгүй байна?-Сүүлийн үед цахим шилжилт, дижитал шилжилт гэж ярих болсон. Үүнийг хийхийн тулд иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахад чиглэсэн цахим системүүдийг хөгжүүлэх шаардлагатай болж байгаа юм. И-баримтын систем нь үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байна. Одоогийн байдлаар 1.2 сая хэрэглэгч ашиглаж байна. Иймээс одоогийн нөхцөл байдалд дижитал технологийн шилжилт рүү шилжихэд И-баримтын төхөөрөмж маань хамгийн зөв гэж үзсэн.-Сүүлийн үед цахим гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгвэл танайх мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байна вэ?-Өнгөрсөн жилүүдэд 1.9 сая иргэнд И-баримтын буцаан олголт олгосон. Ингэхдээ иргэдийг банкинд дугаарлуулалгүй өөрийнх нь хэрэглэдэг арилжааны банкны дансанд шилжүүлсэн. Манайх Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв гээд төрийн өмчит байгууллага. Монголбанк, Кибер аюулгүй байдлын шугам, сүлжээ, Үндэсний дата төв гэсэн байгууллагатай хамтарч ажилладаг. Тэгэхээр аюулгүй байдал тал дээр төрийн хууль журмын дагуу, хяналт дор үйл ажиллагаа явуулж байгаа учир мэдээллийн аюулгүй байдлын асуудалд эргэлзэхгүй байж болно.-Ер нь нэлээд үр дүнтэй шинэчлэл болж байгаа юм байна?-Тийм ээ. Апликейшн маань зах зээлд гарахад нэг өдөрт шинэчлэгдэнэ гэж байхгүй. Одоогийн байдлаар 1.2 сая иргэний маань 510 мянга нь шинэчлэлт хийж төрийн үйлчилгээг авах боломжтой болсон байна. Үлдсэн иргэд он гарахаас өмнө И-баримтынхаа аппликейшнд шинэчлэлт хийнэ. Мөн ирэх оноос Засгийн газрын 25 байгууллагыг үйл ажиллагааны төлбөр тооцоог төлөх боломжийг бий болгоно. Тухайлбал, НМХГ-ын төлбөр, авто тээврийн төлбөр тооцоог төлөх боломж бүрдэнэ гэсэн үг. Мөн ирэх оноос НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог байхаар хуульд тусгаад байна.-Зарим зах, худалдааны төв И-баримт олгодоггүй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?-Татварын багц хуулиар татвар төлөгчийг дөрвөн хэсэгт хуваадаг. Бага буюу 50 саяас доош орлоготой. Дунд буюу 50 саяас дээш орлоготой иргэд гэх мэтчилэн. Тэгвэл татвар төлөхгүй байгаа иргэд нь бага буюу 50 саяас доош орлоготой иргэд байгаа. Иймээс бид энэ хүмүүст зориулсан гар утасны төхөөрөмжийг бий болгох гэж байна. Зах дээр очоод иргэд утсаараа төлбөрөө төлөөд И-баримт авдаг болох юм. Мөн ирэх оноос татварын хуулиар бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно.Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ДэлгэрэнгүйСүүлийн үед хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд “Үл хөдлөх зуучийн мэргэжилтэн” өндөр рейтингтэй яваа билээ. Олон улсын жишгийн дагуу манайд ч бас үл хөдлөх хөрөнгийн салбар нэлээд хөгжиж байна. Бид энэ удаа “Улаанбаатар пропертиз” ХХК-ийн захирал И.Бямбасүрэнтэй ярилцлаа.
Дэлгэрэнгүй-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд байсан С.Баярцогт нарыг шалгаж дууссан-
ДэлгэрэнгүйМонголын хүний их эмч нарын VI их хурал дээр Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор П.Нямдаваагийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ДэлгэрэнгүйҮндэсний шуудан сонины 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаарт “Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй эрх мэдэлтнүүд хэн бэ” нэртэй нийтлэл гарсан нь ikon.mn n24.mn зэрэг хэд хэдэн цахим хуудаст нийтлэгдсэн. Энэ тухай Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээс тодрууллаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон гадаад улс руу илгээсэн шинжилгээний хариуны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй“ND film” -ийн үүсгэн байгуулагч, “Азтай бондгор” инээдмийн киноны найруулагч Б.Нямдаваа буюу ND-тэй ярилцлаа. – Хүмүүс таныг “Байрны ах”, “Шилжилт” 1,2 киноны найруулагч гэдгээр чинь мэднэ. Харин энэ удаад “Азтай бондгор” УСК- ийн найруулагчаар ажилласан. Анх удаа
ДэлгэрэнгүйМҮОНРТ-ээс санаачилж, “XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 30-нд буюу нөгөөдөр 08:00-13:00 цагт Төрийн ордны “Их танхимд” зохион байгуулах гэж байна.
ДэлгэрэнгүйХэн нь хэн бэ: "Ла Сантэ" эмнэлгийн захирал З.Болормаа
ДэлгэрэнгүйНалайх-Чойрын 20.9 км автозамын ажлын явцын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
Дэлгэрэнгүй-Эдийн засгаа солонгоруулах тухай олон жил ярилаа. Бүх нийтээрээ бодлогыг дэмждэг, ярьдаг. Гэтэл бодит байдал дээр үр дүн бага байгааг ихээхэн шүүмжилж байна. Шүүмжлэл нь нүдээ олсон санагддаг. Тэгвэл экспортыг олон улсад, илүү олон сувгаар яаж тэлэх боломж байна вэ?
ДэлгэрэнгүйХотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламтай ярилцлаа. - Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагын эхэнд та газрынхаа үйл ажиллагааны зорилго болоод ойрын хугацаанд хийж байгаа ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу?
ДэлгэрэнгүйЗасгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
ДэлгэрэнгүйУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн зээлийн газрын Зээлийн санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Уянгатай ярилцлаа. -Банкныхаа үйл ажиллагаа, зорилтыг товч танилцуулна уу?
Дэлгэрэнгүй“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан Ө.Сарангуатай ярилцлаа.
Дэлгэрэнгүй