Фото: Монгол Улс “Body Painting”-ийн дэлхийн аварга боллоо

A- A A+
Фото: Монгол Улс “Body Painting”-ийн дэлхийн аварга боллоо

Франц улсад өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан "OMC Hair world 2021" дэлхийн аваргын тэмцээний дүн энэ сарын 27-нд гарчээ. Манай улсаас 30 гаруй баг, тамирчин оролцсон бөгөөд нүүр будалтын артист Л.Чимэддулам Боди пейнтингийн төрөлд алтан медаль хүртсэн байна.

Тодруулбал, тус тэмцээнд дэлхийн 45 улсын 26 багийн 4700 оролцогч өрсөлдсөн бөгөөд Монголын уран бүтээлчид “Poster Fantasy make up, Poster body painting make up, Poster make up wedding, Poster Fantasy make up, Neon make up” гэх таван төрөлд шилдгээр шалгарч, цомын эзэд боллоо. Түүнчлэн үүнтэй давхцан “OMC Hair world” буюу дэлхийн гоо сайхны томоохон тэмцээний энэ жилийн шалгаруулалт Франц улсад болсон бөгөөд Монгол Улсын анхны цомыг Л.Чимэддулам авчирч чадлаа.