Н.Түвшинбаярыг ирэх сарын 12-нд хаалттай шүүнэ

A- A A+
Н.Түвшинбаярыг ирэх сарын 12-нд хаалттай шүүнэ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчидсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ боллоо. Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдаж, хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгч Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцлоо.

Тэгвэл, үүгээр шүүх хуралдааны товыг тавдугаар сарын 12-нд тогтоож, нэр бүхий 10 гэрчийг оролцуулан хаалттай байдлаар хийх шийдвэр гарсан байна. Үүний өмнө шүүгдэгч, хохирогчдын талаас шүүх хуралдааныг хаалттай явуулах санал гаргаад байсан юм.