Монголын хувцас загварын урлагийг дотоод болон гадаадад сурталчлан таниулах, дизайнер, загвар өмсөгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үнэлэмжийг өсгөх, тэдгээрийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсад гарган эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн “FLORAISON” HIGH FASHION SHOW 2023 арга хэмжээ нь 2022.11.26 буюу Улс тунхагласны баяр, бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа бөгөөд Монголын хувцас загварын салбарын шилдэг дизайнерууд , үндэсний үйлдвэрлэгчид, бүхий л топ модель, үе үеийн тэргүүн миссүүд оролцож байгаагаараа онцлог юм. Тус арга хэмжээнд төр засаг, бизнес, урлаг соёлын төлөөлөл, элчин сайдууд, олон улсын байгууллагын удирдлагууд зэрэг нэр хүндтэй эрхэмүүд зочноор оролцдог бөгөөд вип тасалбар нь 250$ -оор худалдаалагдах гэнэ. Хувцас загварын гайхалтай бүтээлүүд энэ үдэш тайзнаа амилах бөгөөд улаан хивсний ёслол,олон сонирхолтой энтертайнмент хөтөлбөр таны сэтгэлийг баясгах болно гэдгийг зохион байгуулагчдийн зүгээс онцоллоо.
Ташдрамд дурдахад, тус шоунд Монголын үе үеийн том моделиуд оролцох юм байна.