Алга болсон 19 настай охиныг хөнөөж, цогцсыг нь нуусан байжээ

A- A A+
Алга болсон 19 настай охиныг хөнөөж, цогцсыг нь нуусан байжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 19 настай иргэн "М"-ийн сураггүй алга болсон талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, М-ийн цогцсыг олжээ. Гэмт этгээд А гэгч нь амь насыг нь хохироож, цогсцыг нуусан байсныг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар тогтоосон байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.