Дуучин С.Наранд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ

A- A A+
Дуучин С.Наранд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ

 Ерөнхийлөгч Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан  зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын зүтгэлтнүүдэд төрийн дээд одон медаль гардуулсан билээ.

Өнөөдөр  Поп дива, Соёлын тэргүүний ажилтан С.Наран Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрбээр  "Аавдаа үнсүүлэхийн жаргал", "Дэндүү сайхан залуу нас", "Welcome to my hеart", "Нутгаа санахуй", "Сэтгэлийн хүч" зэрэг олон арван уран бүтээлийг үзэгчдэд хүргэж, хүчирхэг хоолой, өвөрмөц стил имижээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж өдгөө Монголын урлагт 30 гаруй жил зүтгэснээр өнөөдөр ийн төрдөө үнэлэгдлээ.