Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхэд өнөөдөр 167 хүн гэрийн ажиглалтад шилжинэ гэж мэдээллээ.
“ХӨСҮТ-ийн шинжилгээ, дүгнэлтийг үндэслэн өнөөдөр 167 хүн гэрийн ажиглалтад шилжинэ. Дэглэм сахих талаар гарын үсэг зуруулж, баталгаа гаргуулж авсан. Нэгдсэн журмаар гэрт нь хүргэх асуудлыг шуурхай штаб зохицуулж байгаа. Гэрийн ажиглалтад гарсан хүмүүст анхааруулахад 14 хоногийн хугацаанд дэглэмийг хатуу сахих шаардлагатай” гэж Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ярьсан юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд өчигдөр 89 иргэн гэрийн ажиглалтад шилжжээ.