Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд короавируст халдварыг илрүүлэх зорилгоор 5,221 сорьцод шинжилгээ хийхэд 1,063 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 166,210 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
283 нь нийслэл хотод,
780 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,957 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 823 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,694 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,120 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 6,013
Хүндэвтэр- 2,727
Хүнд – 791
Маш хүнд - 163 хүн байна.