"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлж, ажлын байран дээрээ анхаарах зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.
-Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
-Олон ажилтан хамарсан хурал, уулзалтыг цахимаар хийх
-Санал, хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
-Хоорондын зайг баримтлан, гар барихаас татгалзахыг зөвлөе.