“COVID-19” цар тахлын энэ хэцүү цаг үед хүнд байдалд орсон оюутнуудад Боловсрол, шинжлэх ухааны яам болон НҮБ-ын Хүн амын сангаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцдаг, тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн оюутнуудад эрүүл ахуй, ариун цэврийн 1,000 багц өгөхөөр боллоо. НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй уулзах үеэрээ багцыг хүлээлгэн өгчээ.