"Арваннэгдүгээр сарын 1-нээс хойш Рапид мед эмнэлгийн байранд байрладаг хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн иргэд шинжилгээ өгнө үү"

A- A A+

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хотод коронавируст халдварын хоёр тохиолдол шинээр батлагдсан.

Уг хоёр тохиолдлын нэг нь бариа заслын үйлчилгээтэй холбоотой бол нөгөө нь БЗД-ийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгарт бүртгэгдсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Рапид мед эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөх хэрэгтэй.

Тухайн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрийгөө ханиад томуу туссан хэмээн бодоод өвчнөө хүндрүүлэх эрсдэл гарах вий гэж эмээж байна. Ханиад томуугийн шинж тэмдэг илрээгүй ч гэсэн шинжилгээ өгч болно” гэв.

Мөн сүүлийн батлагдсан тохиолдол нь БЗД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Аман хуур хорооллоос гарсан тул тухайн хорооллын оршин суугчдыг шинжилгээ өгөхийг зөвлөлөө.