Хакүхо М.Даваажаргал Корона вирусын халдвар авсаныг зарлав

A- A A+
Хакүхо М.Даваажаргал Корона вирусын халдвар авсаныг зарлав

Японы сумо бөхийн холбооноос Хакухо М.Даваажаргалыг коронавирусийн халдвар авсан болохыг зарлажээ.

Японы сумо бөхийн өндөр чансаатай бөхчүүдийн нэг болох Хакухо аваргын үнэрлэх чадвар алдагдаж байсан тул шинэ коронавирус илрүүлэх шинжилгээг өгсөн хэмээн Японы сумо бөхийн холбооны сайтад мэдээлжээ. 

Нэгдүгээр сарын 10-ны өдөр болох барилдаанаас тав хоногийн өмнө түүний шинжилгээ эерэг гэсэн мэдээ ирсэн бөгөөд сумо бөхийн холбоо тэмцээнийг хойшлуулж магадгүй байгаа аж.