Монголын балетын хөгжил сан IUCDC буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдааныг санаачлан UNESCO-гийн ивээл дор амжилттай зохион байгуулж үхэр жилийн босгонд дүнгээ гаргасан.
Олон улсын 1000 гаруй уран бүтээлч оролцсон тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон бүжигчин хүүхэд, залуус ардын, сонгодог мөн орчин үеийн бүжгийн төрлөөр дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль болон тусгай байрын шагнал хүртсэн билээ.
Тэгвэл Монголын балетын хөгжил сан үндэсний хэмжээнд балетаар хичээллэгч хүүхэд залуучуудад ур чадвараа дээшлүүлэх, туршлага хуримтлуулах боломж олгох, тэдний авьяас чадварыг гадаад, дотоодын балетын сургуулиудад нэн харуулах зорилго бүхий Монголын балетын үндэсний уралдааныг энэ оны аравдугаар сард дөрөв дэх жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Улсын онцгой комиссын бүхий л шийдвэр журмыг дагаж мөрдөн цар тахлын үеийн нөхцөл байдалд тулгуурлан цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулах юм байна.